Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 12 цагийн дараа огцорлоо

Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд томилогдсоноосоо хэдхэн цагийн дараа огцорлоо. Тус улсын парламент лхагва гарагт Магдалена Андерссоныг Ерөнхий сайдаар сонгосон боловч эвслийн Засгийн газрын хамтрагч Ногоон нам танхимаас гарч, ирэх оны төсвөө нь батлуулж чадаагүй тул 12 цагийн дараа огцорчээ. Ногоон намын хувьд "Хэт барууны үзэлтэнүүдтэй хамтран боловсруулсан төсвийг хүлээж авах боломжгүй" гэж мэдэгдлээ.

Хатагтай Андерссон зүүний намуудын дэмжлэгийг авахын тулд ирэх оны төсөвт тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг нь хүлээж авч тусгасан юм. Харин сөрөг хүчний зүгээс төсвийг эсэргүүцэж байсан консерватив намуудын боловсруулан төсвийг парламентаар хэлэлцүүлэхээр зүтгүүлсэн нь ийнхүү эвслийн хамтрагч Ногоон намын эсэргүүцэлтэй тулгарлаа.  

Одоо тус улсын парламентын дарга намын удирдлагуудтай шинээр хэлэлцээр хийх бөгөөд Андерссоныг дахин нэр дэвшүүлж, парламентаар хэлэлцүүлэх магадлал өндөр. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)