Д.Амарбаясгалан: МАН Их хурлаараа даргаа баталгаажуулж, авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлно

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр "МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 23-нд хуралдаж XXX Их хурлаа арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр товлосон. Их хурлаар МАН-ын даргыг баталгаажуулах, намын дүрмийг өөрчлөх, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, Хяналтын ерөнхий хороог байгуулах асуудлыг хэлэлцүүлнэ. Мөн эрх баригч намын хувьд нийгэмд хэрэгжүүлэх бодлогуудаа танилцуулан хэлэлцүүлнэ. 

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд, МАН-ын дарга танилцуулна.

Парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх зорилгын хүрээд УИХ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар танилцуулга хийнэ. 

МАН хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар олон талт хэлбэрээр судалгаа явуулсан. Энэ хүрээнд МАН хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Иргэд чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг хүсэж байгаа. Үүнд хамгийн их саад болж байгаа асуудал юу байна вэ гэдгийг судлаад үзэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна. Энэ асуудлыг эрх барьж буй нам, энэ намыг засгийн эрхийг барьж байх хугацаанд сонгогдож, томилогдож ажиллаж буй өндөр албан тушаалтнуудаараа дамжуулан хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно" гэв.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ нөхөр Амарбаясгаланг 2020 оны сонгуулийг булхайцсан гол хүн гэдэг. Их айж амьдардаг юм гэсэн.

    0 0 Хариу бичих