“Шинжлэх ухаан-100” виртуал музей олны хүртээл болно

Ардын засгийн газрын 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол Улсад шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Монгол Улсад шинэ үеийн шинжлэх үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Шинжлэх ухаан -100” виртуал музейг энэ сарын 27-ны 18.00 цагаас цацагдана. Дөрвөн хэсгээс бүрдэх “Шинжлэх ухаан-100” виртуал музейд зочилсноор Судар бичгийн хүрээлэн (1921-1930 он) Шинжлэх ухааны хүрээлэн (1930-1961 он), Шинжлэх ухааны академи (1961 оноос одоог хүртэлх) Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын (1981 он) цаг хугацаагаар аялж, тухайн цаг үед очиж үзэх боломжийг олгоно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)