ТАНИЛЦ: Маргааш ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь

Арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ойгоор бүх нийтээр амарна.

Энэ өдөр зах худалдааны төв ажиллах эсэхийг Нийслэлийн захирагчийн албанаас тодруулахад “Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийднэ” гэлээ.

Бүх нийтийн амралтын өдөр ихэнх зах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллах ч Нарантуул, Дүнжингарав, Баянлаг ундраа, Барс, Бөмбөгөр зэрэг захууд амрах хүсэлтээ өгчээ. 

Харин дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана: 

  • Мишээл экспо 09.00-19.00 
  • Имарт хуваарийн дагуу ажиллана.
  • Баянзүрх зах худалдааны төв 10.00-19.00 
  • Баянзүрх 2 худалдааны төв 10.00-19.00 
  • Сандэй худалдааны төв 10.00-20.30
  • Гранд плаза 10.00-21.00
  • Сандэй 2 10.00-20.00
  • Улаанбаатар их дэлгүүр 10.00-21.00
  • Улсын их дэлгүүр 09.00-21.30 
  • Амгалан захын махны тасаг 08.00-20.00 
  • Амгалан захын барааны тасаг 10.00-20.00
  • Алтжин бөмбөгөр /шөнийн зах 10.00-22.00 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. harhorin ajilhuu

    0 0 Хариу бичих
  2. Ер нь бүх нийтийн амралтын өдөр Худалдаа үйлчилгээний салбарууд амарч болохгүй. Ажиллаж л байг 5 цаас нь хаа юм.

    4 0 Хариу бичих
  3. Хархорин ажиллах уу

    0 0 Хариу бичих