ФОТО: Талархлын баярын жагсаал

Талархлын баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч АНУ болон Канадад үндэсний баярын хэмжээнд авч үздэг. Ялангуяа Нью-Йорк хотноо болдог баярын жагсаалыг үзэж сонирхохоор Америкийн олон хотоос хэдэн сая жуулчин ирдэг юм. Macy's их дэлгүүрээс зохион байгуулдаг уг жагсаал хүүхэлдэйн кино, үлгэр, комиксын баатрууд болон бусад дүрүүд бүхий аварга том хийлсэн бөмбөлөгтэй жагсдагаараа онцлог. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн жил баярын жагсаалыг зөвхөн телевизээр үзүүлсэн бол энэ жил 2.5 сая үзэгч сонирхжээ. Мөн баярын жагсаалыг зохион байгуулахад 6500 гаруй хүн гар бие оролцсон байна.

Талархлын баярын парад


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)