Ирэх сард нээлтээ хийх 10 кино

Зул сар, шинэ жилийн баярын өмнө кино компаниуд тухайн жилийнхээ хамгийн чухал уран бүтээлийг дэлгэдэг. 2021 оны тухайд найруулагч Стивен Спилберг домогт "West Side Story" мюзиклийг дахин дэглэсэн бол  "Хүн аалз"-ын шинэ анги, Дензел Вашингтон, Фрэнсис МакДорманд нарын хоршсон "Макбетын эмгэнэл" кино анхаарал татаж байна. Арванхоёрдугаар сард нээлтээ хийх 10 киног танилцуулья.

Don't Look Up 

Жүжигчин Леонардо Ди Каприо, Женнифер Лоуренс нар ойртон ирж сүүлт одны аюулаас сэрэмжлүүлэх оролдож буй  одон орон судлаачдын дүрд тогложээ. Хүмүүс цаг уурын онцгой үзэгдэл, цар тахал зэрэг гамшигт хариу үйлдэл үзүүлэхдээ ихэвчлэн удаан байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч (Мерил Стрип) бол бодит байдалтай нүүр тулахаас татгалздаг олон хүний нэг. Киноны бусад дүрд Роб Морган, Жона Хилл, Тимоти Шаламет, Ариана Гранде нар багтжээ. 

12 дугаар сарын 10-аас Хойд Америкийн кино театруудаар гарч эхлэх "Дээшээ бүү хар" кино 24-нд Netflix-ийн санд орно.

The Matrix Resurrections

 Матрицын цувралаас хойш бараг хорин жилийн дараа эргэн ирж буй хувилбар. Өнгөрсөн хугацаанд Томас Андерсон нэрээр энгийн амьдралаар амьдарч байсан Нео (Киану Ривз) баатарлаг үйлсийнхээ талаар санахгүй, тэр байтугай Тринититэй (Кэрри-Энне) ямар харилцаатай байсан талаар ч огт мэдэхгүй. Дараа нь мэдээж бүх зүйл өөрчлөгдөнө. Өмнөх ангийн шилдэг хоёр дүр болох Лоренс Фишберн, Хюго Уивинг нар эргэн ирэхгүй ч үйл явдлаар өрнүүн, анхаарал татахуйц бүтээл болсон нь киноны трейлерээс харагдаж буй. Мөн Марк Зукербергийн ачаар виртуал бодит байдал болон метаверс халуун сэдэв болж байгааг бид энэ бүтээлээс дахин мэдэрнэ. Олон улс дахь нээлт нь 12 дугаар сарын 22-нд товлогджээ.

West Side Story

Роберт Уайз, Жером Роббинс нарын найруулсан 1961 оны анхны West Side Story нь Холливудын хамгийн шилдэг мюзикл гэдгээрээ алдартай. Тэгвэл домогт найруулагч Стивен Спилберг 60 жилийн дараа түүх давтахыг хүсжээ. 12 дугаар сарын 10-нд дэлхийн нээлт болно.

Being The Ricardos

Дахин нэг хуучны бүтээл өнгө төрхөө өөрчлөх нь. 1950-иад оны үед "Би Люсид хайртай" цуврал америкчуудыг телевизийн өмнө уяж чаддаг байлаа.  Тэгвэл Аарон Соркиний зохиолыг нь бичиж, найруулсан “Being The Ricardos” кинонд зарим шар хэвлэл Люсийг (Николь Кидман) коммунист гэж цоллон, нөгөө хэсэг нь Деси (Хавиер Бардем)-ыг буруутгаж буй талаар өгүүлдэг. Амьдралынхаа ээдрэт энэ цаг мөчид хос хоёр "Би Люсид хайртай" цувралаа гаргахаар бэлдэж байлаа.

АНУ-ын кинотеатруудад 12 дугаар сарын 10-нд, Prime Video сүлжээнд 21-ээс дээр гарч эхэлнэ.

Flee

Энэхүү зүрх шимшрүүлсэн баримтат кинонд Афганистаны дүрвэгсдийн асуудлыг хөнджээ. Данийн найруулагч Йонас Похер Расмуссен өөрийн найз Аминтай хүнд хэцүү үеийнх тухай ярилцана. Кабулд бага насаа өнгөрүүлсэн Амин гэр бүлийн хамт хэрхэн талибуудаас зугтсан тухайгаа, Москвад болсон эмгэнэлт явдал, Дани руу дүрвэхдээ хүний наймаачдын гарт үрэгдэх шахсанаа дурсжээ. Амины дурсамжинд комик стрип маягийн хөдөлгөөнт дүрс ашигласан нь гойд анхаарал татаж байгаа юм. 

12 дугаар сарын 3-нд нээлтээ хийнэ.

Red Rocket

Хуучны порно од Майки Сабер (Симон Рекс) Техас дахь төрөлх хот руугаа буцаж хар тамхи наймаалан, карьераа дахин эхлүүлэхээр төлөвлөж буй нэгэн. Түүний золгүй амьдрал хэрхэн сайхан түүх болж хувирахыг дээрх бүтээлээс харж болох нь. 12 дугаар сарын 10-нд АНУ-д нээгдэнэ.

The Lost Daughter 

Оливиа Колман "Алдагдсан охин" киноны дүрээр дахин нэг Оскар гардвал гайхах хэрэггүй. Учир нь жүжигчин Мэгги Жилленхолын анхны найруулга болох уг бүтээл дорж хаяж гурван номинациар академийн шагналд нэр дэвшинэ гэж кино шүүмжлэгчид үзэж буй. Эцэг эх, хүүхдүүдийн хоорондох ээдрээтэй харилцааг өгүүлэх кино шинэ жилийн үдэш Netflix-ээр цацагдана. Үүний өмнө 12 дугаар сарын 17-нд цөөхөн кинотеатрын дэлгэцээр үзэгчдэд хүрэх ажээ.

The Tragedy of Macbeth

Жоэл Коэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа өөрийн ах Итангүйгээр кино хийсэн ч түүнд Шекспир хэмээх гайхамшигтай "хамтрагч" бий. Мэдээжийн хэрэг Коэн Макбетийн тухай өгүүлсэн анхны найруулагч биш ч натурализмаас татгалзсан хар цагаан экспрессионист төрлийн бүтээл нь гойд анхаарал татаж буй. Дензел Вашингтон, Фрэнсис МакДорманд нар гол дүрд тоглох тухай мэдээ ч уг киног зарлагдсан цагаас нь хүлээлт үүсгэсэн. 12 дугаар сарын 25-нээс АНУ, Дани улсад гарч эхэлнэ.

Nightmare Alley

Оскарын шагнал хүртсэн "Усны хэлбэр" киноноос хойш нам гүм байсан найруулагч Гилермо дель Торо  гэмт хэргийн триллер бүтээлээр эргэн ирж байна. Уильям Линдсей Грешамын 1946 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн дээрх бүтээлд сүнс, харь гаригийнхан, цус сорогч, супер баатар, ер бусын амьтад гарахгүй. Хар дарсан зүүдний гудамжинд өрнөх шинэ адал явдалд жүжигчин Брэдли Купер, Рүүни Мара, Кейт Бланшетт нар гол дүр бүтээжээ. 

Эхлээд Энэтхэгт арванхоёрдугаар сарын 3-нд, дараа нь 17-нд АНУ-д нээлтээ хийнэ.

Spider-Man: No Way Home

Марвелийн супер баатрууд орчлон ертөнцийг аварсан тул тэдний дараагийн ажил тодорхой боллоо. Том Холландын тоглосон "Хүн аалз" киноны гуравдахь анги үзэгчдэд хүрч байна. Сонирхолтой нь шинэ хүн аалз Тобей Магуайрын бүтээсэн дүртэй тулалдсан доктор Наймаалж (Альфред Молина), Эндрю Гарфилдын хувилбартай тулалдсан Электро (Жэйми Фокс )нартай тэмцэнэ.

12 дугаар сарын 15-нд дэлхийн нээлт нь зарлагджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих