"Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарсан гэдэг нь ташаа мэдээлэл"

Коронавирусний шинэ омикрон хувилбар дэлхийн улс орнуудад бүртгэгдэж буйтай холбогдуулан шинэ хувилбарын тархалтаас сэргийлэх, хариу арга хэмжээний талаар УОК хуралдлаа. Олон нийтийн сүлжээгээр шинэ хувилбар ДОХ-ын халдвартай хүний биеэр дамжин мутацид орж тархсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн сайд  С.Энхболд дээрх мэдээлэл ташаа болохыг мэдэгдлээ. Тэрээр "Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Өмнөд Африк-т ДОХ-ын өвчлөл өндөр байдаг тул ийм мэдээлэл цацагдаж байна. Одоогоор нарийн тогтоосон зүйл байхгүй. 

Гэхдээ вакцины идэвхийг сулруулах магадлалтай, халдвар тархах чадвар нь дельта хувилбараас хэд дахин илүү байна. Бид одоогоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй, ажиглалтын байдалд байна. Хэрэв мутацид орсон шинэ хувилбар орж ирвэл бид бүүстер тундаа идэвхтэй хамрагдсан байх шаардлагатай" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих