"Нэмэлт тундаа хамрагдах нь шинэ хувилбарын үйлчлэлийг бууруулна"

Коронавирусийн шинэ хувилбар вакцинд хэр тэсвэртэй нь анхаарал татаж байна. Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр " Бидний ашиглаж буй вакцин уг шинэ хувилбарт ямар нөлөө үзүүлж байгаа талаарх судалгааны үр дүн 14 хоногийн дараа гарна. Гэхдээ бүүстер тундаа хамрагдах нь үйлчлэлийг бууруулна гэж таамаглаж байна. Вакцин нь коронавирусийн титэм буюу сэртэнгээс гаргаж авсан уураг учир нэмэлт тунгаа хийлгэх нь шинэ төрлийн хувилбарын эсрэг үйлчилнэ гэж үзэж байна" гэжээ.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хэрэв мутацлагдсан хувилбар орж ирвэл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа тул нэмэлт тунг эрчимжүүлнэ. Хувь хүний хариуцлагын асуудал яригдах учраас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, гаднын улс руу зорчихгүй байхыг уриалж байна. 12-17 насныханд гуравдугаар тун хийх болоогүй. Одоогоор ганцхан Израйль улс хүүхдэд гуравдугаар тун хийж эхэлсэн байгаа. Сургууль цэцэрлэгийн хувьд дельта хувилбараас өөр хор хөнөөлтэй хувилбар орж ирээгүй тохиолдолд 100 хувь танхимд шилжүүлнэ" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь ч хэлж мэдэхгүй байхад манайхан баталцан уу

    0 0 Хариу бичих
  3. Бас гоё ярих юм аа. ..I..

    0 0 Хариу бичих