Жүдоч Б.Мөнгөнчимэг, Г.Алтанбагана нар жюү жицүгийн УАШТ-д түрүүлжээ

Жюү жицүгийн УАШТ хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр шилдгүүдээ тодруулав. Тэмцээн баасан гарагт өсвөр үе, залуучууд /U8, U10, U12, U14, U16, U18/,  бямба гарагт мастер, насанд хүрэгчдийн ангилалд аваргуудыг шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнд жүдогийн цөөнгүй шилдэг оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болголоо.

Улмаар жүдогийн шигшээ багийн тамирчид болох ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана нар түрүүлж, жюү жицүгийн 2021 оны улсын аварга болжээ.

Тэмцээнийг Спортын төв ордны Б заалд зохион байгуулж нийт 45 клубийн 900 гаруй тамирчид ур чадвараа сорьсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)