Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д оролцоно

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилиси хотод өчигдөр эхэллээ.

Тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, паралимпын аварга Э.Содномпилжээ оролцоно.

Энэ удаагийн ДАШТ “Парис-2024” паралимпийн наадмын эрх олгох эхний тэмцээн гэдгээрээ онцлогтой. Э.Содномпилжээ арванхоёрдугаар сарын 5-нд хүч сорино


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)