Өвөрхангай-Улаанбаатар чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

Нойтон цас орсны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ. Иймд тус аймагруу зорчихгүй байх, хэрэв зайлшгүй шаардлагаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаж анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Замын Цагдаагийн тасгаас анхааруулав. Түүнчлэн цаг уурын гамшигт үзэгдэл болж буй тус нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх шаардлагатай байна.

Ирэх сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
12-р сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар   цас орж, цасан шуурга шуурна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)