Өнөөдөр Богд Зонхов ламын Их дүйчэн ѳдѳр буюу Зулын 25

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын "Зулын 25" буюу Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.

Энэ өдөр бурхны шашинт айлууд зул өргөн, цагаан хоол идэж, маани мэгзэм уншин залбирдаг. Энэ өдөр уншсан нэг маани түм болж, нэг зул мянга болон арвижин бие, хэл, сэтгэл ариусан их буян хурдаг хэмээн үздэг байна. 

Зулын 25-ны дүйчэн өдөрт зориулж Монголын бурхны шашаны төвийн Тэргүүн лам нарын Зөвлөлийн хурлын гишүүн төв хийдүүд, МБШТ Гандантэгчэнлин хийд, Зулын 25-ны дүйчэнг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Богд ламын залбирал "Мэгзэм"-ийг дуу таслалгүй хурахаар болжээ.

Зулын 25-нд хийх зан үйл:

Зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ.                    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Odoo naaad balai shashin gesen muhar buduuleg zuilee boliod. Sda gej shinjleh uhaandaa anhaaral handuulah heregtei bna aa. Sum hushuu bariad hugjdug bsn bol ali deeree yun japan Usa boltson shaaj bgaash de. Ulam l tibetian gdg gazartai oiroltsoo bolood bna sh de

    0 0 Хариу бичих
    • та идэж ууж, наргиж цэнгэж , саад болсон нэгнээ идэж устгасаар байгаад үхдэг энэ адгуус амьдралыг л таашаагаад байнаадаа, шинжлэх ухаан хөгжөөд байдаг хэсэг хүмүүс баяжиж бусад тэдний харцан дор ядуурсаар байгааг юу гэхэв, цаашдаа улам аймшигтай болох дүр зураг харагдаж байгаа, робот гарсан, та өөрөө хэнд ч хэрэггүй болношүү, энэ ард түмэн чинь бөө мөө, харийн шашин гэж явахаар өөрийнхөө шүтлэгийн учрийг олж учир зүйтэй амьдарсан нь дээр байхаа. Ерөөсөө хүн төрөлхтөнд нээг их хөгжих хэрэг юун, улам л байгал дэлхийгээ сүйтгэж, орох орон гарах газаргүй болж байнашүү. Буддаг шүтдэг хүн ядаж л хүн алахгүй , хулгай хийхгүй, худлаа ярихгүй юмдаа.

      0 0
  2. нямава.

    0 0 Хариу бичих
  3. Богд Зонхов гээч бодит Төвд-Тангуд хүн байсан ба Буддын Шашины доторхи Махаранзын буюу "Улааны урсгал"-г боловсронгүй болгож хөгжүүлэхэд амьдралаа зориулжээ. Түний "Улааны Урсгал" буюу Шарын шашиныг Төвд , Непал, Монголд дагаж мөрппөг

    0 1 Хариу бичих
    • монгол аавтай төвд ээжтэй тэгэхээр монгол хүн болж таараад бгам

      0 0