"Louis Vuitton" ордны бүтээлч захирал Виржил Абло таалал төгслөө

Тансаг зэрэглэлийн хувцас загварын "Louis Vuitton" ордны бүтээлч захирал, Off-White брэндийг үндэслэгч Виржил Абло өчигдөр 41 насандаа таалал төгслөө. Дизайнер сүүлийн хоёр жилийн турш хорт хавдрын эмчилгээтэй байсан юм. 

“Бид сэтгэл цочирдом мэдээ хүлээж авлаа. Виржил бол гайхалтай загвар зохион бүтээгч, алсын хараатай төдийгүй сайхан сэтгэлтэй ухаалаг хүн байсан. Би болон LVMH группийн хамт олон Виржилийн гэр бүл, анд нөхөд, дотны хүмүүст эмгэнэл илэрхийлж байна" хэмээн загварын ордныг эзэмшигч LVMH-ийн гүйцэтгэх захирал Бернард Арно мэдэгдлээ.

Виржил эхнэр Шэнноны хамтаар Лоу, Грэй гэсэн хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байв. 2019 онд зүрхний ангиосаркома буюу хорт хавдрын ховор хэлбэрээр гэж оношлогдсоноос хойш олон хүнд хэцүү эмчилгээтэй байсан ч Абло эцсийн мөч хүртлээ бүтээлчээр сэтгэж, урлаг, дизайны хөгжилд бүх хүчээ зориулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)