Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 625 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Нийслэлд явган зорчигч мөргүүлсэн таван осол гарч, нэг хүн амиа алдсан. Мөн орон нутагт зам тээврийн таван осол бүртгэгдэж, 13 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 201 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ гэж ТЦА-аас мэдээллээ. Тодруулбал,

  • Нийслэлд 150
  • Орон нутагт 51 зөрчлийг илрүүлсэн аж. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)