Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчилжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замчид Замын Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчлэх ажлыг хийж дуусгажээ. Тус замд 1991 оноос хойш 30 жил их засвар хийгдээгүй байсан юм. 

Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 1800 метр төмөр замыг шинэчлэх ажлын хүрээнд суурийн даланг өндөрсгөж, буталмал чулуун суурьтай бетон дэр бүхий Р65 маркийн өндөр даацын зам төмрөөр  шинэчилсэн байна.

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)