Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөгдөөрэй

Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа  зарлаж байна. Тус аяны хүрээнд бид орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-нийг дуустал хугацаанд III тунд хамрагдсан бол Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлж байна. Мөндэлхийд алдартай антивирус, цахим хамгаалалтын системийн Монгол дахь албан ёсны дистрибъютер компани болох “Бд Системс эйжиа” ХХК-тай хамтран вакцины III тундаа хамрагдсан эхний 20,000 харилцагчид Bitdefender Mobile security программын нэг жил үнэгүй ашиглах эрх олгохоор боллоо.

Сүүлийн саруудад Коронавируст цар тахлын дельта хувилбар дэлхий дахинд эрчимтэй тархаж хүн амын өвчлөл эрс нэмэгдсэнээс шалтгаалан өндөр хөгжилтэй улс орнууд бүүстэр тунг иргэддээ санал болгоод байна. Манай орны хувьд өнөөдрийн байдлаар 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж "Шар" түвшинд шилжүүлэхийг Улсын онцгой комиссоос онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэх юм. 

Иймд эрхэм харилцагч таныг “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх” үйлсэд хувь нэмрээ оруулан, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалж Вакцины III тундаа хамрагдахыг Төрийн банкны зүгээс уриалж байна. Мөн эрхэм харилцагч таныг өөрийн гар утас, тэр дундаа цахим банкны нууцлалаа сайжруулж, нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалахыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар ([email protected]) эсвэл ([email protected]) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд ([email protected]) эсвэл ([email protected]). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

    0 0 Хариу бичих