Д.Сумъяабазар: Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдвал ирэх сарын 15-наас шар бүс рүү шилжинэ

Аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгох зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.11.29/ Нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлд жилд 35 мянган иргэн шинээр ирж суурьшиж байна. Хүн амын нягтаршил нэмэгдэж байгаа тул зарим хороог 15 мянган иргэнд нь барихын тулд хуваах нь зөв гэдэг дээр судалгаа хийж оруулж ирсэн. 537 автобусын ашиглалтын хугацаа дууссан. Энэ ондоо багтаж 90 автобус авах байсан ч хариуцлага хүлээдэггүй аж ахуй нэгжүүдээс болж төрийн ажил гацаж байна.

Мөн цар тахлын үед гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна. Гуравдугаар тун бол бидний дараа дараагийн хийх ажил.

Хэрэв иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж чадвал арванхоёрдугаар сарын 15-нд шар бүс рүү орох боломжтой. Үүний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого гаргаж ажиллана" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эрхэм хүндэт дүффф малнуудаа вакцинаа хийлгээчээ. Шинжлэх ухаанд ядахдаа ганц удаа ч болов итгээчээ. Хэлэх муу үг олдохгүй юм.

    1 0 Хариу бичих
  2. Orkuudaa oruulsaar bhiimuu. Hotiin tugjrel, hotiin soyol hezee ch bii bolohgui yum bnaldaa. Er ni tugjrel,utaa,toos,stress, buhimdal,arhidalt zavhairal, shees baas bugd ene shiljin irj bgaa orkuudaas bolj bgaa shuu.

    0 0 Хариу бичих