Хятадад чандар хулгайлсан этгээдийг саатуулжээ

БНХАУ-ын Шаньдун мужийн шарил чандарлах газрын ажилтан энэ оны аравдугаар сард шууд эфирээр амиа хорлосон блогчин Ло Сяо Мао Цзыгийн чандарыг хулгайлсан байна. Бүсгүйн сүнстэй гэрлэхийг хүссэн эрд чандрыг 50-70 мянган юаниар худалдахаар тохиролцсон байжээ. Нөгөө талаар "Нэг өрх-нэг хүүхэд" бодлогын улмаас хятад эрчүүдийн тоо нэмэгдсэн. Иймээс зарим эрчүүд ганц бие байсаар нас барах тохиолдол олон. Тиймээс ядаж хойд насандаа ханьтай болог гээд хамаатан садан нь нас барагсдыг хооронд нь гэрлүүлэх ёслол хийдэг аж.

Хятадын хамгийн алдартай блогчин Ло Сяо Мао Цзы өнгөрсөн сард шууд нэвтрүүлгийн үеэр удаан хугацааны туршид сэтгэлзүйн хямралд байснаа хэлээд хор ууж, өөрийгөө егүүтгэсэн юм.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)