С.Амарсайхан: Гурав хоногийн дараа БНХАУ-аас авто замаар бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко саяхан манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Тус хуралдааны үр дүнгийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "ОХУ-ын талтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн арванхоёрдугаар сард тус улсад хийх айлчлалын бэлтгэлийг хангах, ирээдүйд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцсан. Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг ОХУ-тай хамтран хийхээр ажиллаж байгаа. Энэ ажлын бүтээн байгуулалт ирэх жил эхэлнэ. Мөн 2025 он хүртэл төмөр замын тарифыг шинэчлэх ажил хийхээр тохиролцсон. Түүнчлэн ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх, байгаль орчин экологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцсан" гэсэн юм.

Мөн Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх боломжтой талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ "БНХАУ-ын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа эхлүүлэхээр болсон. Гурав хоногийн дараагаас эхлээд авто замаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажил хэвийн болно. Хоёр улсын хилийн 0 цэг дээр ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцоно. Хүний оролцоо багатайгаар, чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ авч эхэлснээр эргэлт нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Өмнө нь жолооч нараа хил нэвтрүүлээд дараа нь тусгаарладаг байсан" гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. ямар хэцүү хүмүүс толгой дээр гарчаад улс орноо 2 их хөршид дээрэлхүүлж дарлуулаад байнаа, мэдлэг чадвартай ухаалаг хүмүүсээр улсаа удирдуулъя аа та нар сайн дураараа огцооод өгөөчээ...

    0 0 Хариу бичих
  2. Hudalch do

    0 0 Хариу бичих
  3. Үнэн л ярьж үзээрэй, урагш ярихад тийм зүйл мэдэхгүй л бна,

    0 0 Хариу бичих
  4. Зохион байгуулалтаа шатрын нүүдэл мэт бодоорой. Доод шатны арга барил сулдана шүү!

    1 0 Хариу бичих
  5. Иргэдийн ачаа барааг яаралтай оруулж өгмөөр байна

    11 0 Хариу бичих
  6. za ashgui dee

    4 0 Хариу бичих