БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг 24.6 хувиар өсжээ

БНХАУ-ын аж үйлдвэрийн ашгийн өсөлт аравдугаар сард эрчимжиж, 128 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхний 10 сарын байдлаар нийт ашиг өмнөх оны мөн үеэс 42.2 хувиар өсөж, 1.1 их наяд ам доллар давсан байна.

Уул уурхайн болон түүхий эд олборлогч компаниудын үйл ажиллагаа сайжирсан нь аж үйлдвэрийн ашгийн өсөлт хурдацтай хөгжихөд голлон нөлөөлсөн байна. 

Хятад улсад нүүрсний импорт тасалдаж эрчим хүч доголдол үүссэн ч  аж үйлдвэрийн ашгийн өсөлт тогтвортой байгаа юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)