АНУ Оросын 27 дипломатчийг нутаг буцахыг шаардав

Оросын Холбооны Улсын 27 дипломатчийг нэгдүгээр сарын 30-ны дотор нутаг буцахыг АНУ-аас шаарджээ. Үүнийг ОХУ-аас тус улсад суугаа элчин сайд Анатолий Антанов "Soloviev live"-д өгсөн ярилцлагадаа нотоллоо. Тэрээр “Нийт 27 дипломатч болон тэдний гэр бүлийг АНУ-аас явахыг шаардаж байна. Ингэснээр ажиллах хүний нөөцийн хомсдол үүсээд байна. АНУ манай улстай өөрийн ашиг сонирхолд нийцсэн асуудлыг л хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл нэг талын байр суурьтай " гэв. 

Хоёр орны харилцаа муудах тоолонд нэгнийхээ дипломатчдыг хөөх, улс төрийн бодлогоор дарамтлах асуудал гаарч буй аж. Дөрөвдүгээр сард АНУ-аас Оросын арван дипломатчийг хөөжээ. Үүний хариуд Орос улс АНУ-ыг найрсаг бус орны жагсаалтад оруулсан байна.

2016 оноос хойш Оросын 100 гаруй иргэн гэр бүлийн хамт нутаг буцжээ. Өнөөдрийн байдлаар НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газрын ажилтнуудыг оролцуулаад нийт 200 орчим дипломатч АНУ-д ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа аж. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)