“Хунт нуур” балет, “Богема” дуурьтай арванхоёрдугаар сар

Дуурь бүжгийн эрдмийн театрын арванхоёрдугаар сарын тоглолтын хуваарь гарсан байна. Дэлхийн сонгодог бүтээл болох П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 3, 4-нд толилуулна. Харин ирэх амралтын өдрүүдэд буюу 11, 12-нд Ж.Пуччинийн "Богема" дуурийг үзэгчдэд хүргэх юм. “Учиртай гурван толгой” дууриар 59 дэх улирлын хөшгөө нээсэн тус хамт олон энэ сард “Дон Кихот” балет, “Шивээ хиагт” дуурь, “Монгол бахархал” хүндэтгэлийн тоглолтоор үзэгчиддээ бэлэг бариад буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)