Путин өрнөдийнхөнд хичээл заав

Шотландын Глазго хотод үргэлжилж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Бага хуралд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зүүрмэглэж орхижээ. Баруун жигүүрийн хэвлэлүүд “нойрмог Жо”-ын ээлжит унталт гэж бичсэн бол либерал, зүүн жигүүрийн хэвлэлүүд манай Ерөнхийлөгч түр зуур нүдээ амраасан гэж тодотгожээ.

Америк, Европын улс орнууд дахь улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь баруун, зүүний үзэл баримтлалаараа хоёр талдаа ялгараад үзэлцэж байгаа нь мэдээний агуулгаас тодорхой харагдана. Эх дэлхийгээ аврахаар ирсэн 80 шүргэж буй Байден байтугай шөнө дунд хүртэл үргэлжилдэг НҮБ-ын хурлын үеэр сэрүүн байдаг хүн ховор гэлцэнэ. Яг манай эрх баригч намын хурал нь шөнө дөл хүртэл үргэлжилж, төлөөлөгчдөө муужруулж байгаад санал хураадаг гэдэг шиг л юм. Эх дэлхийн хувь заяаны төлөө хуран цугларсан хүмүүст 18 настай Швед охин Грета Тунберг дахиад сургаал айлдав. Тэрээр дэлхийн удирдагч нарт хандан “Та нарт ярихаас өөр ид шид байхгүй. Бла бла бла ...” гэв. Энэ охиноор хэдэн жил дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн хичээл заалгав даа. Урагшгүй гэдэг нь.

Эрчим хүчний хичээл

Өнгөрсөн нэгдүгээр сарын дундаас хоёрдугаар сарын эхэн хүртэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст сүрхий хүйтэрч, энэ бүсэд оршдог улс орнуудад эрчим хүчний тогтвортой, найдвартай эх үүсвэр ямар чухал вэ гэдгийг байгаль өөрөө сануулав. Хятад, Япон, Солонгост шингэрүүлсэн байгалийн хийн үнэ нэмэгдэв. Австри улс гадаадаас импортолдог цахилгааны хэмжээгээ нэмэгдүүлжээ. Германд хэдэн зуун мянган нарны хавтан нь цасанд дарагдсаны улмаас нарны эрчим хүчийг цуглуулах гэж ярилтгүй болжээ. АНУ-д арктикийн хүйтэн агаарын урсгалын улмаас өвөлдөө дулаахан байдаг Техас мужид хүртэл байгалийн гамшиг нүүрлэсэн. Техаст салхин турбинууд нь хөлдсөний улмаас цахилгаан, дулааны хангамж тасалджээ. Техасын иргэд гэртээ осгочихгүйн тулд модон тавилгаа түлж байгааг телевизээр харуулна. Цахилгааны хомсдолын улмаас цэвэр ус дамжуулах сүлжээ ч доголдож, хүмүүс дэлгүүрээс ус худалдаж авч байлаа. Ердөө хоёр долоо хоног үргэлжилсэн хүйтрэлт нь эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа хүйтэн, сэрүүний улиралд ямар чухал вэ гэдгийг илтгээд өгчихлөө.

ОХУ-ын төрийн өмчийн “Газпром” компанийн байгалийн хийн зохих нөөц нь хаврын эхэн сард 30 гаруй хувьтай байх ёстой атал өнгөрсөн өвлийн хүйтрэлтийн улмаас дөнгөж 14 хувьтайгаар урин дулааны улиралтай золгожээ. Европын улс орнууд зуны улиралд өвлийн бэлтгэлээ хангаж, байгалийн хийн нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ариун зорилго тавьсан европууд малтмал түлштэйгээ дайн зарласны улмаас энэ өвөл дахиад хүндхэн нөхцөлтэй нүүр тулгарах төлөвтэй. Швед улс хүрээлэн буй орчноо хамгаална гээд цөмийн станцаа хааж орхижээ. Гэтэл хүйтэрсний улмаас нүүрсээр галладаг Польш улсаас цахилгаан импортолж, элэг доог болж байна. Цөмийн станцаа хаагаад нүүрс хэрэглэх нь ямар утга байна аа? Есдүгээр сараас хойш дэлхийн зах зээл дээр байгалийн хий, газрын
тос, нүүрсний үнэ өсөв. Түлш үнэд орсон учраас цахилгаан станцуудын зардал нэмэгдэж, үнээ нэмжээ. Ингээд карбонтой зарласан дайны эцсийн үр
дүн нь өрх гэрүүдийн цахилгааны хэрэглээний төлбөр нэмэгдсэнээр илэрч байна. Жишээлбэл, Испанийн хотуудад цахилгааны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал болсны дараа зүүний социалист үзэлтэй Ерөнхий сайд Педро Санчес нь нэмүү өртөгийн татварыг бууруулна, ядуу өрхүүдийн цахилгааныг таслахыг хориглоно гэж амлаж байж, галыг түр намжаав. Европын Холбоо байгалийн хийн хэрэгцээнийхээ 50 хувийг Оросоос авдаг бөгөөд Орос-Германы хооронд Балтийн тэнгисийн ёроолоор татсан Умардын Урсгал-2 хоолойн крант хэзээ нээгдэхийг хүлээж сууна.

ОХУ-д саяхан Эрчим хүчний долоо хоног нэртэй олон улсын форум зохион байгууллаа. Владимир Путин Өрнөдийн удирдагч нартай компьютерын дэлгэцээр холбогдож, та нар эрчим хүчний салбараараа хамаагүй тогловол ийм байдалд хүрнэ шүү гэдгийг эелдэгээр тайлбарлажээ. Өнөө хэд нь мэлийж суугаад л Путины сургаалийг сонсож сууна. Байгалийн хий, газрын тос, нүүрсний арвин нөөцтэй оросууд зах зээлээ улам өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх зуур дэлхийгээ аврахаар зориг шулуудсан Европ тив хүйтний улиралдаа бэлтгэх шаардлагатай болох нь. Зөвхөн Европ тив ч биш ээ. Хятадын Засгийн газар улс орон даяар нүүрсний уурхайнуудыг хаахыг хоригложээ. Нүүрсний нөөц багассаны улмаас 20 гаруй мужид цахилгаан тасарсан нь Ши Жиньпиний Засгийн газрыг түргэн авахууллаа. Өдөрт олборлох нийт нүүрсний хэмжээг 22 сая тоннд хүргэх юм гэнэ. Хятадын зүүн хойд нутгууд Оросоос импортолдог цахилгаанаа нэмэгдүүлжээ. Жишээлбэл “Интер РАО” нэртэй Оросын эрчим хүчний компани Хятадын зүүн хойд нутаг нийлүүлдэг цахилгааны хэмжээгээ арваннэгдүгээр сарын 1-нээс хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгээ RT телевизийн вэбсайтад бахархалтайяа зарласан байна.

Валдайн хичээл

Сочи хотод Валдайн клубын ээлжит хэлэлцүүлэг болжээ. Владимир Путин Өрнөдийн улс орнуудад эрчийг авч буй cancel culture (цуцлах соёл) ба гэй, трансжэндер эрх гэгчийг хурцаар шүүмжилжээ. Путин Европын соёл иргэншлийг Христийн шашин, гэр бүл, үндэстний уламжлалд тулгуурласан нийтлэг гэдгийг сануулав. Тэрээр “Эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхэд болж хувирах боломжтой гэж заах нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн. Трансжэндер эрхийг дэмжигчид ээж, аав, гэр бүл, жэндерийн ялгааг тодорхойлдог үнэт зүйлсийг устгахаар оролдож байгаа нь гэмт хэрэг” гэжээ.

Польш, Унгарын удирдагч нар дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ЛГБТ- ын талаар заахыг эсэргүүцсэнийхээ төлөө Өрнөдийн либерал хэвлэлүүдийн дайсан болоод удаж буй. Уламжлалт консерватив үзэл, үнэт зүйлсээ хамгаалсны төлөө Унгарын Виктор Орбаныг үндсэрхэг, популист гэж хочилдог. Путин үүнийг олон жилийн өмнөөс сануулж буй. Тэрээр 2019 онд Их Британийн сонинд өгсөн ярилцлагадаа Өрнөдийн либерализм хоцрогдол, мөхлийн зам руу орсон гэж хэлж байв. Путин Валдайн хэлэлцүүлэг дээр Оросыг Өрнөдийн либерализмаас хамгаална гэдгээ амлаад өнөөгийн Өрнөдийн улс орнууд дахь зүүний идэвхтнүүдийг 1917 оны хувьсгалыг гардан хэрэгжүүлсэн Большевикуудтай зүйрлэнэ билээ. Төр, шашин, уламжлалт соёлоо хадгалж, хамгаалах тухай санаа яваад байна шүү дээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Wm negeer ee bdaggvi. Hii, neftiig uls turiin daramt vzvvleh zemseg bolgoj bgaa Oros uls udahgvi mash ih haramsah bolno. Frants uls tsumiin erchim hvchee dahin adhiglahaar bolj bna. Sergeegdeh erchim hvchnii eh vvsbervvdiin too mash ih nemegdej bna. Shatahuun heregledeg nashinuudyg shahan zailuulj bna. Orosuud hiin hooloi, neftiin tsoonognuudtaigaa vldeh bhaa

    0 0 Хариу бичих
  2. Путин чадаж байна. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг байхаа. Ваав амжилт ахаа.

    2 0 Хариу бичих
  3. Хөөрхий Европ. Америкаасаа салж Орост сөгдвөл дулаан өвөлжинө шүү. Америк пуужинг түлээд ямар дулаацах биш.

    2 3 Хариу бичих
    • Saihan mongol setgehgvi bnaa. Sugduj suhurch guih. Europt hvmvvs tsahilgaan dulaanyhaa hergleeg bagasgaj bna Mashin unaag heregtei vedee l hereglej bna. Avch bgaa tsalin ni hvreltseetei. Zutarch bgaa wm alga. Harin gants wmyg l sain oilgoj ehelj bh shig bna. Ter ni Putiny orostoi hiisen yaria heleltseer bugs archsan tsaas 2 av adilhan gedgiig. Orosoos avah hii, neftiin hemjeeg jilees jild buuruulah bolov uu.

      0 0
  4. Манай зарим сонин хандлагатай эвгүй яриатай нөхдүүд яагаад Путиныг үзэж чаддаггүйн бол гэж гайхаад байдаг бсан чинь ижил хүйстнүүд, трансжендерүүд байсын байна шд.

    8 1 Хариу бичих
  5. Энэ нэг заваан Иванууд манай мояа-чуудын Ах нарыг дээ

    1 13 Хариу бичих
    • Зөв ш дээ!!! Чам шиг эр эмийн хольцуудаас хамгаалах л хэрэгтэй. Жинхэнэ эрүүл сэтгэхүйтэй удирдагч ийм бдаг юм!

      8 0
    • Эхлээд амаа угаачих.

      0 0