"Эрэгтэй 60, эмэгтэй 55-тайдаа нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломжтой"

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш  багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа. 

-Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн  дагуу явагдаж буй  нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжиж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж  байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ юм. 

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ?

-Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байх, шимтгэл төлөлтүүд нь дундаа тасрах, ингэснээр тэтгэвэр тогтоох дундаж цалин буурах зэрэг асуудлууд үүсэж, хохирох тохиолдол их байдаг. Уг хууль батлагдаж, иргэд тасарсан хугацаагаа нөхөж төлснөөр 1995-2019 он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн.

-Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлж өгөх вэ?

-Тийм ээ. Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн даатгалд хамрагдаж болно. Уг хуулийн дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь 1995-2019 он хүртэлх хугацаанд 11 төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж байгаа иргэн заавал татварын хэлтэс дээр очиж лавлагаа авах шаардлагагүй. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ шалгуулна.

 -Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань заавал нааш цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна?

-Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна.  Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ болон ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд хамруулж байгаа.

Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд:

  • Өргөдөл
  • Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс
  • Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана.

-Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ?

-Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна.

Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад нийт 504,000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5,400,000 төгрөг төлнө. Өмнөх онууд буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа хэдий ч одоо мөрдөгдөж байгаа  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс тооцож төлнө гэсэн үг

-Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой юу?

-1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ.  Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй 15-60 насны иргэд бүгд хамрагдаж болно. Гол нь 1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой.

-Танай дүүргийн хэмжээнд хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад байна вэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 2021 онд уг журмын хэрэгжилтийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 62 иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна.

Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насны иргэд бөгөөд уг хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тоолгосон байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн дагуу 15-60 насны иргэд хамрагдах боломжтой учраас залуучууд түлхүү хамрагдсанаар өөрсдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ.

 -Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?

-Хуулийн хугацаа одоо 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн даатгалд хамрагдаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

    0 0 Хариу бичих
  2. bi 66onih huwi tenshvvlheer 2021ond.oroh.baisan.1jil.uharsan.odo.orj.boloh.yum u

    0 0 Хариу бичих
  3. Малчин биш хувиараа төрийн бодон хувийн хэвшилд ажиллаж бгаад тасарсан хүмүүс нөхөж болох юмуу болохгүй юмуу. Яагаад заавал зөвхөн малчин хувиараа бизнес эохлэгч гэж явцуурч байгаан. Үндсэн хууль зөрчиж ялгаварлан гадуурхалт бишүү

    0 0 Хариу бичих
  4. Малчин, хх эрхлэгчээс бусад хүмүүс яагаад нөхөн төлбөр төлж болдоггүй юм бэ. Хариу

    0 2 Хариу бичих
  5. Би 1968 онийх 11 жилээ аваагүи нэг удаа 78 мянгаар өгч туслаач 55 хүрч хувь тэнцүүлэхээр орно гэж юу гэсэн үг вэ

    0 4 Хариу бичих
  6. Дахин 1г жилээр сунгах боломж олговол яасийн бэ бичиг баримт нь бүрдсэн мөнгө нь байхгүй хүмүүс зөндөө байна шүү дээ ??

    0 0 Хариу бичих
  7. Амьдралд ойр биш л юм бна л ш дээ.зөндөө явж хөөцөлдсөн 2000 оноос өмнөх хувиараа наймаа хийж бсан хүний татвар төлсөн баримт нь бхгүй болохоор татвар дээр очиж асуухаар 2000 оноос өмнөх материал бдагшүй юм.тухаын үед нь хэдэн жил хадгалаад устгалд оруулдаг. Харин 2000 оноос хойших бол бгаа гэсэн хариулт өгч бсан.Тухайн үед нь татвар төлж бсан баримтгүй тэгээд л худлаа юм бна лнэ.Тэр үед тэр тавар төлөгчийн баримтыг хэдэн жилийн дараа ингэнэ гэж хэн мэдэж хадгалах вэ дээ.тэгээд л өнгөрсөн.уул нь 1995 оноос -2000 он хүртэл нөхөх санаатай очсон.тэр үед лангуу ажиллуулж бсан.Компьютерт хадгалагдаагүй онуудад дээрээ жоохон уян хатан нөхцөл барих хэрэгтэй бсан юм даа.Зөндөө хүмүүс энэ янзаар уг хублирд чин хамрагдаж чадаагүй дээ.амьдралд ойрхон уян хатан хууль батлахгүй дээ.

    3 0 Хариу бичих
  8. Болимоор юм ямарч амьдралгүй хууль зохиодог төр засаг арай өрөвдмөөр

    1 0 Хариу бичих
  9. Одоо 420 мянгаар тооцож төлүүлнэ гээд байх юм.Уг 95-2000 оны хөдөлмөр хөлсны доод хэмжээгээр гэж байсан шиг санагдах юм.Одоо тэгээд 5 сая гаруй төгрөг нөхөн төлөх гээд зээл авна тэрийгээ төлөх гэж тэтгэврийн зээл авна тэтгэврийн зээлээ төлсөөр байтал өртэйгээ хорвоог орхино биз.Ямар ч амьдралд нийцэхгүй хууль бна.

    0 2 Хариу бичих
  10. Бусад хүмүүс ч тасарсан жилээ нөхөж төлж яагаад болдоггүй бэ? Сонин сонин шийдвэр ,хууль гаргах юмаа

    0 0 Хариу бичих
  11. Би нөхөн даатгалд хамрагдаагүй хүн бна яаж хамрагдах бэ?1995-2009 он 78н мянгаар хамрагдах боломжтой юу?

    0 0 Хариу бичих
  12. энэ хооронд ажилгүй байсан иргэд яагаад хамрагдаж болдоггүй юм бэ 2-н хооронд хууль гаргах юм ажилгүй ч гэсэн мөнгөө төлөөд л жилээ нөхүүлж жилээ нэмэээд тэтгэвэрээ авмаар байна шүү дээ

    3 0 Хариу бичих
    • Энэ утгаггүй хуулиа нөхцөл заахгүй бүгдэд хүртээмжтэй зохиовол олон мөнгө олно доо ! Луйварчингууд

      0 0
  13. 95_20 оны хооронд хөдөлмөрийн хөлсний дунджаар авчихсан бол иргэнээ бодсон шийдвэр. Одоо 21 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөж төлнө гэдэг чинь луйвар зүгээр мөрдөстэй тонуулчид.

    5 0 Хариу бичих
  14. Ийм арчаагүй шийдвэрээ боломж гэж битгий андуур 5сая гаргаад хэн нөхөж төлж чадах юм бэ

    4 0 Хариу бичих
  15. Энэ бол улс төрчдийн ердийн нэг попролт яахав татвар татаасаа элдэв шахалтаас болж яс төлчөөд нийгмийн даатгалаа мартчихсан эсвэл төлөх мөнгөгүй байсан хэдхэн хүнд хамаарах хууль тэрнээс биш нийт олонхид буянтай сайхан боломж энэ тэр бол биш

    5 1 Хариу бичих
  16. 78000г 10 жил авч болно одоо тэгж авч болоху

    3 0 Хариу бичих
  17. Ер нв бол Монгол улс иргэнээ ямарч тохиолдолд хаяж болохгүй ажиллаж бсан хүмүүс нь тэтгэвэрээ тогтоолгоно л биз,ямар нэгэн шалтгаанаар ажилласан жил тасарсан 20 жил хүрэхгүй бгаа иргэдийг ч харж хандах иргэнээ гэсэн ээлтэй бодлого бх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  18. Bi malchnaar oroh gesen 16 jil 3 sar bolchood orj chadahgui bna aa malchnii jil bol guitssen ulsad ajillasan jil dutaad bgaa ymaa yah we

    0 7 Хариу бичих
  19. Mal bvhii irged ni zaawal ehner ni garah bolomjgvi nohor ni garah bomjtoi geh yma tailbar awmaar bna

    4 0 Хариу бичих
  20. Би 55 настай хамрагдаж болох уу?

    0 2 Хариу бичих
  21. 9950-2000 оны Ажилсан жилээ нөхөж НД төлсөн яах бэ. Тэтгэврийн даатгал гэж яриад бна.

    0 0 Хариу бичих
    • 1995 он

      0 0
  22. Хэн нь ийм мал шиг юм зохиодог бнаа. Хэн ч хэзээ ч нд.аа төлөхгүй татвараа төлнөө гээд явахгүй. Хэрвээ тм бол маш цөөн хүн бгаа. Хэзээнээсээ татвараа биш нд аа төлье өө л гэдэг биздээ. Тгд ч энэ чинь гарал үүслээр ялгаварласан хууль бн. Та нар хүний мөнгийн хуулиар далайлгаж авчаад сая ковидоор өвдөхөд тэтгэмж гэж хэдэн цаас өгөх гэж юу болжын доо.

    5 0 Хариу бичих
  23. Saihan medee bn. Ashgui. Narantuul deer naimaa hiigeed yag 3.6 jil tasarsan bdag.

    0 0 Хариу бичих