0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл бүрдүүлнэ

Цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм. Танилцуулгатай холбоотойгоор Засгийн газраас зарим үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэг хичээллэхгүй байх үед мөн дээрх шийдвэрийг гаргаж байсан юм. Тухайлбал, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб өнгөрсөн онд бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулахаар болж цалин хөлсийг хэвийн олгохоор шийдвэрлэж байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)