Эмэгтэй хүн анх удаа шагайн харваан тэмцээнд оролцов

"Олон улсын Шага Монгол"- ын холбоо шагайн харвааны улсын аварга шалгаруулах анхны тэмцээнээ өчигдөр хийв. Тэмцээнд 47 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, пара, багийн төрөлд өрсөлдсөн юм. Шагайн харвааны түүхэнд анх удаа эмэгтэйчүүд тэмцээнд оролцсон нь энэ удаагийн тэмцээний онцлог байлаа. “Эмэгтэй хүн шагай харваж болохгүй” гэж шагай харвааны дүрмэнд тодорхой тусгаагүй ч тэмцээнд оролцох боломж хаалттай байсаар ирсэн нь ийнхүү эцэс болов.

Тэмцээний дүн:

Эрэгтэй: 1. Д.Рэнчиндорж 2.Е.Номин-Эрдэнэ 3.Г.Энх-Амгалан

Эмэгтэй: 1.Ц.Оюунсайхан 2.Б.Равжир 3.Э.Ариунцэцэг

Пара, эрэгтэй: 1.А.Дөлгөөн 2.Ж.Бүрэнтөгс 3.Н.Булган

Пара, эмэгтэй: 1.С.Оюундарь 2.Л.Гэрэлцэцэг 3.Ц.Оюунтуул

Баг, эрэгтэй: 1.E.Номин-Эрдэнэ ахлагчтай “Аграват” баг 2.Б.Батзолбоо ахлагчтай Brainstorm баг 3.Ш.Анхбаяр ахлагчтай “Нэгдэл” баг

Баг, эмэгтэй: 1.X.Онолбаатар ахлагчтай Завхан аймгийн баг 2.Б.Шижиртуяа ахлагчтай “Brainstorm” баг 3.Б.Гэрэлээ ахлагчтай “Ubpassport” баг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хайран хяамар. Бурхан Халдунд гаргаад эхлээ, одоо

    1 0 Хариу бичих