Үймээнээс хойш Алматыгаас анхны иргэний агаарын тээврийн онгоц хөөрчээ

Казахстанд үймээн самуун эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 2-ноос хойш Алматы хотоос иргэний агаарын тээврийн анхны онгоц хөөрсөн талаар из.ру цахим сонинд мэдээллээ. Энэ нь тус улсад цагийн байдал тогтворжиж, хэвийн байдалдаа орсны шинж гэж хэвлэлүүдэд бичиж байна. Онгоц Алматыгаас Нурсултан руу ниссэн аж. Өнөөдөр Алматы хот руу Эйр Астана, SCAT, Qazaq Air компаниудын хэд, хэдэн нислэг төлөвлөгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)