Далайн температур 2021 онд хамгийн өндөр байжээ

Дэлхийн далайнуудын дундаж температур өнгөрөгч 2021 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг эрдэмтэд тогтоожээ.

Олон улсын цаг уур судлаач эрдэмтдийн баг дэлхийн далайнуудын дундаж температур өнгөрөгч 2021 онд хэмжиж эхэлснээс хойших түүхэн дээд үзүүлэлттэй байсныг тогтоожээ. Шалтгааныг нь тэд дэлхийн дулааралтай холбож тайлбарласан байна. Тэдний судалгааны үр дүн “Advances in Atmosheric Science” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Эрдэмтдийн баг хэмжилтээ 2021 оны турш хийсэн учир үр дүн нь бодитой гэдгийг уг мэдээлэлд онцолжээ.  Дэлхийн далай 2021 онд 2020 онтой харьцуулахад ойролцоогоор 14 зеттажоуль /1 зеттажоуль нь 10-ын 21 зэрэг/ илүү дулаан шингээсэн гэнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)