Тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл дөрвөн шаардлага тавилаа

Цагаан хад хилийн боомтод тээвэрт явж буй тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд "Хилийн боомтод тээвэрт явахын тулд тээвэрчид 11-24 хоногийн хугацаанд тусгаарлагдаж байна. Ингэхдээ тээвэрчдийг 10-30 хүний бүрэлдэхүүнтэй тусгаарладаг. Үүнийгээ бөмбөлөг гэж нэрлэдэг. Хэрэв бөмбөлөгт нэг хүн Ковид19-өөр өвдсөн бол бусад жолоочийг ар гэр лүү нь явуулдаг байв. Тэдгээр жолоочийг сүүлийн үед  долоо хоногийн хугацаанд тусгаарладаг болсон.Өнөөдрийн байдлаар Цагаан хад хилийн боомтод 150 бөмбөлөг байна. Нийт таван мянга хоёр зуун хүн гэсэн үг.

Тусгаарлаж буй нэг хүн 120 мянган төгрөг төлдөг. Үүнээс харахад нийт тээвэрчид өдөрт 640 сая төгрөгийг бүрдүүлж байна. Харин нэг сард 18 тэрбум төгрөг болж байна. Мөн тээвэрчдийг хил нэвтрэх хуваарийг боомтын зөвлөл шинжилгээний хуваарь гэж гаргадаг. Энэхүү хуваариар танил, хамаатан садны жолоочоо гаргадаг. Учир нь Цагаан хад боомтод тээвэрт яваагүй багадаа 30 хоносон жолооч нар байна. Иймээс бид дөрвөн шаардлага тус боомтын зөвлөлд тавьж байна.

Нэгдүгээрт хил нэвтрээгүй, тээвэрт цөөн явсан, удаан хугацаанд бөмбөлөгт байгаа 800 тээвэрчин байна. Тэднийг хамгийн эхэнд хил нэвтрүүлэх.

Хоёрдугаарт, хил нэвтрэх хуваарийг цахим болгож бөмбөлөгт байгаа жолооч нарыг гэр лүү нь явуулах. Цахимаар цөөн тоогоор явсан тээвэрчнийг хамгийн эхэнд явуулдаг байх хуваарь гаргах.

Гуравдугаарт, бөмбөлөгт орсон иргэдэд гэрчилгээ батламж олгож дөрөвдүгээр сард хилийн таталт нэмэгдэхэд дахин хил нэвтрэх баталгаа олго.

Дөрөвдүгээрт, Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханыг Цагаан хад хилийн боомтод очиж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахыг шаардаж байна. Өдөрт 100 орчим тээвэрчин хилээр нэвтэрч байна. Хилээр нэвтэрч буй тээвэрчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Хэрэв энэхүү асуудлыг шийдэж өгөхгүй бол бид Сангийн яамны гадаа таваг засаад суулт хийнэ. БНХАУ нүүрс авахгүй бол Монгол Улс хүнээ татмаар байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. tor zasag gej vneheer loichon gasar wmaa ard irgeferee neg haraachee amidral hvnd bna svv manai hvn ochood 3 sar bolloo hoolni mahgvi bna daa darga naraa

    0 0 Хариу бичих
  2. Tiiisht arai dendvvv yumaa yaaraltai yamar neg hariu ogmoor yumaa ochnooo jolooch naraa bodohguuu heterch bain naad hvmvvs chin ardaa amidraltai ar geree tejeedeg hvmvvs baidiisht or shir bank bus geel Vnheer hetsvv bain

    0 0 Хариу бичих
  3. Би өөрөө тээвэрчин эмэгтэй бнаа 8,сараас эхэлж тусгаарлалтнаас тусгаарлалтын хооронд явлаа эцэст нь Цагаан хадруу нэг юм орж ирээд шинэ бөмблөгт орсон чинь шинэ бөмблөг явуулахгүй гээд кемп дээрээ хэвтэж бнаа Хужаагаас шинэ бөмблөг явуулахгүй гэсэн санал ирсэн гэнэ тийм л юм бол энэ олон жолооч нарыг хорих шаардлага юу бнаа

    0 0 Хариу бичих