"Өнөө цагт ид барилдаж байгаа бөхчүүдийн манлайг ингэж зогсоох нь харамсалтай байна"

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж байна. Тэгвэл тус барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурийг барилдаанд оролцуулаагүй байна. Учир нь бөхийн бүртгэлийг хоёр хоногийн өмнө аваад дууссан байжээ. Уг барилдаанд Н.Батсуурь аварга барилдсан бол түүний шинэ цолны анхны барилдаан болох байв. Иймээс даян аварга Н.Батсуурь малгайгаа өгчихөөд Бөхийн өргөөг орхин явжээ. Түүний хувьд өчигдөр орой өөрийн цахим хуудаснаа "Би маргааш зодоглоно" гэж пост оруулж байсан юм.

Даян аварга Н.Батсуурийг барилдуулаагүйтэй холбоотой МҮБХ-ны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлээс тодруулахад "Түүнийг ямар шалтгааны улмаас барилдуулаагүйг мэдэхгүй байна" гэв. Харин даян аварга Н.Батсуурийг дэмжигчид нийгмийн сүлжээнд "Ц.Содномдорж 2021 оны 12 дугаар 29-ний барилдааны бүртгэлд нэр ороогүй мөртлөө дундаас нь орж ирээд барилдсан. Гэтэл Н.Батсуурь яагаад барилдаж болохгүй гэж. МҮБХ үүнийг тайлбарламаар байна. Түүнийг 2020 онд допинг хэрэглэсэн гэж цолыг нь хураасан. Мөн нэг жил барилдах эрхийг нь хассан ч жил зургаан сар барилдаагүй. Одоо барилдах боломж нь хуулийн хүрээнд бүрдсэн.  Өнөө цагт ид барилдаж байгаа бөхчүүдийн манлайг ингэж зогсоох нь харамсалтай байна" хэмээн нийтэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Нохой зодоонд зодогло эцэгтэйгээ

    1 0 Хариу бичих
  2. Энэ дандаа хэрүүл зодоонтой байх юма яаж амьд явдаг юм бол

    0 0 Хариу бичих
  3. өөрөө цагтаа бүртгүүлчихэд юу нь уначих гээд байдгийм, маягтай гарууд болиж үз

    1 0 Хариу бичих
  4. Батсуурь гуай эхлээд дүрэм журмаа цаг нараа бариад сурчих. дараа нь гомдоллож тэнэгт дээ

    2 0 Хариу бичих
  5. z

    0 0 Хариу бичих
  6. Бөх гэж юу ч байдаг юм?! Нэгнээ алсан, Хөлсний рекит, бүүр эдийн шуналдаа автаад хүүхнүүдээс долоон дор мөнгө гэвэл юу ч хамаагүй ууж идэж зодоглосон махан биенүүд. Хэл ам хэрүүл тэмцэл хийсэн хэнээ өвчтэй биеэ тоосон шаадаг бээбнүүд л байдагдаа

    1 0 Хариу бичих
  7. Энэ муу допинг хэрэглэсэн сдагаар Монгол бөх дутахгүй, бүр зайлвал сайн биз

    2 2 Хариу бичих
  8. Дүрэм бол дүрэм. Журам бол журам. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Ийм тохиолдолд барилдуулах нь дараагийн түвшинбаярыг төрүүлнэ шүү.

    3 1 Хариу бичих
  9. Цаг хугацаандаа бүртгүүлэх нь яасан юм

    2 1 Хариу бичих
  10. Хуцваа допингтой хэсэг галзуурч будилаантай гаар аварга цол авсан ! дүрэм журмаараа бүртгүүлээд барилдах нь яасийн!

    2 1 Хариу бичих
    • ДОПИНТОЙ бөхийг 11 сараар барилдах эрхийг хасна гэсэн дүрэм хаа байна????? АВИЛГА ууу? Шийдвэр гаргасн хүмүүсийг ил болгож шалгаачээ!!

      0 0
  11. Шударга байя гэж бгаа бол энэ зөв, түүнээс биш адилхан допинг байж 11 сар эрхээ хасуулдаг ямар хууль журам бна аа

    2 1 Хариу бичих