“Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлнэ

"Чингис хаан”  нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай  Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан өнөөдөр газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж, 1 цаг 30 минут болгох үүрэг өгчээ.

Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой комиссын холбогдох албаныхантай хийсэн уулзалтаар хамтын үйл ажиллагаагаа сайжруулах, цаашид ачаа тээврийн үйлчилгээ нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулж тус нисэх буудлын удирдлагуудад ачаа тээврийн агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх чиглэлийг өгснийг ИНЕГ-аас мэдээллээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)