Улсын хэмжээнд 2021 онд нийт 25429 гэмт хэрэг бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2021 онд нийт 25429 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:

  • Улаанбаатар хотод 16534 хэрэг буюу 65% нь
  • Орон нутагт 8880 хэрэг буюу 34.9% нь
  • Хилийн чанадад 15 хэрэг буюу 0.1% нь бүртгэгдсэн байна

Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад :

  • Улсын хэмжээнд нийт 2365 хэрэг буюу 10.3%-иар
  • Улаанбаатар хотын хэмжээнд 1901 хэрэг буюу 13%-иар
  • Орон нутгийн хэмжээнд 460 хэрэг буюу 5.5%-иар
  • Хилийн чанадад 4 хэрэг буюу 36.4%-иар тус тус өссөн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл :

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 13632 буюу 53.6%-ийг
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7637 буюу 30%-ийг
  • Бусад төрлийн гэмт хэрэг 4160 буюу 16.4%-ийг тус тус эзэлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)