Зураач Х.Элбэгзаяа Олимпын урлагийн шагнал хүртлээ

2021 оны олимпын наадмын хүрээнд Итали улсад болсон "Art olympic prize" тэмцээнд зураач Х.Элбэгзаяа амжилттай оролцож уран зургийн шагнал хүртжээ. Уран зургийн төрөлд өөрийн бүтээлээрээ уригдан оролцож ийнхүү шагнал хүртсэн бөгөөд энэ талаар албан ёсны мэдээлэл нэгдүгээр сарын 15-нд нийтэд цацагдах юм байна. Олимпын наадамд спортоос гадна урлагийн архитектур, уран зохиол, хөгжим, уран зураг, уран баримал гэсэн таван том төрлөөр 1912-1948 онуудад болсон олимпоос уран бүтээлчид 146 медаль (11 эмэгтэй) хүртэж байсан байна. 1949 онд ОУОХ-ны хурлаас урлагийн төрлийг тодорхойгүй шалтгаанаар хассан бөгөөд 2021 оноос дахин сэргээн ийнхүү зохион байгуулсан байна.  

Зураач Х.Элбэгзаяа нь 1987 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг дүүргэж, 1995 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр төгссөн байна. 1987-1991 онд Монголын урчуудын эвлэлийн хотын салбарт зураач, 1991-1993 онд “Боролдой” студид, 1996 онд “Монгол орны нэвтэрхий толь-2” боть номын зураачаар ажиллажээ. Мөн тэрбээр 1999-2006 онд Дүрслэх урлагийн “Анима” дээд сургуульд Монгол зургийн багш, хичээлийн эрхлэгчээр тус тус ажилласан байна. Түүний хувьд Монгол, Хятад, ОХУ, Англи, Итали, Бельги, Япон, Франц, Солонгос зэрэг орнуудад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож шагналт байранд шалгарч байсан авьяаслагч уран бүтээлч. Тодруулбал, 2006-2007 онд Солонгос улсын “The National Art Studio, Goyang”-ийн урилгаар олон улсын зураачдын хөтөлбөрт (IASK) хамрагдаж Солонгос улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. 2008 оноос хойш Их Британи улсад бие даасан уран бүтээлчээр ажиллаж амьдрах хугацаандаа жил бүр Их Британи, Итали, Франц зэрэг улсуудад хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргасаар иржээ. Өнгөрсөн онд гэхэд Францын Парис хотноо болсон Salon des Beaux Arts 2019, Carrousel du Louvre үзэсгэлэнд амжилттай оролцож тусгай шагнал, Италийн Беневенто мужид зохиогдсон l'arte contro la plastica 2019, Rocca dei Rettori үзэсгэлэнгээс тусгай шагнал, 2020 оны нэгдүгээр сард ЮНЕСКО-гийн итгэмжит Зервас арт клубын 65 дахь буюу Парисын тав дахь уран зургийн симпозиумд оролцож алтан медаль тус тус хүртээд байна.

Түүний бүтээлүүдээс

                                                          


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Урлагийн олимпийн шагнал гэж орчуулвал илүү дөхөх блаа. Олимпийн урлагийн гэхээр бага зэрэг утга найрлага таарахгүй мэт.

    0 0 Хариу бичих
  2. Wooow haluun bayar hurgey saihan medee bn

    0 0 Хариу бичих
    • Халуун баяр??? Кккк. Монголоор бичвэл зүгээрсэн.

      0 0