Хунтайж Чарльз хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авчээ

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авсан тухай Кларенс ордноос мэдэгдлээ. 73 настай хунтайж оролцох ёстой байсан арга хэмжээнүүдээ цуцалжээ. Халдвар илрэхээс хэдхэн цагийн өмнө Чарльз Британийн музейд олон арван хүнтэй уулзалт хийсэн байна.

Мөн түүний шинжилгээний хариу эерэг гарахаас хоёр хоногийн өмнө 95 настай ээжтэйгээ уулзжээ. Хатан хаан Элизабетэд одоогоор халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч биеийн байдлыг нь үргэлжлүүлэн ажиглах болно гэж эмч нар мэдэгджээ.

Чарльз 2020 оны гуравдугаар сард коронавирусийн халдвар авч байсан юм. Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан бөгөөд тухайн үед хөнгөн шинж тэмдэг илэрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)