Жо Байден: ОХУ-ын халдан түрэмгийлэх заналхийлэл арилаагүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден телевизийн сувгаар дамжуулан улс орон даяар мэдэгдэл хийжээ. Мэдэгдлийнхээ үеэр ОХУ Украин улсад халдан түрэмгийлж болзошгүй аюул заналхийлэл байсаар байна гэдгийг анхааруулсан байна. Мөн тэрээр Оросын ард түмэнд хандан “Та бүхэн бидний дайсан биш ч АНУ халдан түрэмгийлсэн үйлдэлд хариу барихад бэлэн” хэмээжээ.

Байдены хэлснээр Украины хилийн ойролцоо ОХУ-ын цэрэг армийн 150,000 орчим бие бүрэлдэхүүн байрласан хэвээр байна. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн бие бүрэлдэхүүний зарим хэсгийг эргүүлэн татсан гэж мэдэгдсэн ч энэ нь ямар ч баталгаагүй мэдээлэл гэж Байден үзжээ.

Украин улс руу халдан түрэмгийлэх санаагүй гэсэн байр сууриа хамгаалсаар ирсэн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Байдены мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө хэлсэн үгэндээ Москвагийн аюулгүй байдлын асуудлыг ноцтойгоор авч хэлэлцэх шаардлагатай гэсэн юм. Путин Орос улс Европт дахин гаргахыг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ХУДЛАА ЯРИА НЬ ИЛ БОЛУУТ БУЦАХ,БУУХ АРГАА БАРЖ ТОЛГОЙГОО МААЖИВ УУ?

    0 0 Хариу бичих
  2. Dain bolohgui !!! Ene uvgun hunii nutagt dain hiihiig mash iheer husej bgaa novsh !!! Tegeed daraa n zevsgee zarna !!! N

    0 0 Хариу бичих
  3. Оросуудын хүзүн дээр хутга тавьчихаад гараараа үлхэх гэж байгаа НАТО орсууд Укариан руу довтлох гэж байна гэж цуурч байгаа нь үнэн шүү. гэрийн үүдэнд чиьнь хөршид чин буу бариулаад гохыг нь татах утасыг хэн нэгэн танихгүй бачка бариад зогсож байвал ямар байх бол. энэ шиг л юм болоод л байна.

    1 0 Хариу бичих
  4. Путин л ухаан зааж байна үхэх нь дөхсөн энэ өвгөн өдөж байгаад хүний нутаг дээр дайн хийх санаатай . Дэлхийтэй цуг сөнөх санаатай

    0 0 Хариу бичих
  5. ӨГӨР ЯАНК ЗӨНӨГ ЗҮГЭЭРЧГҮЙ ХИЙРХЭЖ ДЭЛХИЙГ УРВУУЛЧИХ ШАХАВ

    1 0 Хариу бичих