Хулан наадахад хулганууд сүйддэг

Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс гэсэн хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх агуулгатай баримт бичиг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн баригдсан нь Украинд жинхэнэ “үймээн” дэгдээгээд буй. Минскийн хэлэлцээрийг даган биелүүлбэл газар нутгаа гарцаагүй алдах юм байна гэдгээ тэд одоо л ойлгож, хамаагүй хөдөлбөл өөрсдөө халдан довтлогч, нийтийн дайсан болох эрсдэлд орчихов. ОХУ, Европын холбоо, АНУ-ын хоорондын сөргөлдөөнд татагдан орсноороо тэд хамгийн том хохирогч болж, жижиг улсын зовлон их гэдгийг дэлхий нийтэд дахин нэг харуулав.

Томчуудын тоглоом

Юуны түрүүнд, Украинтай холбоотой асуудал анхнаасаа өөрсдийнх нь оролцоогүйгээр эхэлж, өрнөөд дуусч байгаа байдал юун түрүүнд ажиглагдана. АНУ, Европын холбоо Умард Атлантын цэргийн эвслийг дорно зүг тэлж, Украин, Гүржийг элсүүлэх бодлогоо эрчимжүүлсэнд ОХУ дургүйцэж, аюулгүй байдлаа хангах алхам авч хэрэгжүүлснээр асуудал эхэлсэн. Сая сэдрэхэд ч ОХУ-АНУ, Европын холбоо-ОХУ, Европын холбоо-АНУ гэсэн цуврал хэлэлцээрийн дүнд байдал намжиж, ОХУ хил дээрээс цэргээ эргүүлж татлаа. Харин Украин улс хохирч, цаашдын ирээдүй нь бүрхэг болж хоцров. Агаарын орон зай нь хаагдаж, даатгалын компаниуд даатгалаа цуцалсан. Хөрөнгө оруулагчид хөрөнгөө татлаа. Байдал тодорхой болтол нэг хэсэгтээ л хөрөнгө оруулахгүй байх. Маш их хэмжээний зэр зэвсэг зээлээр авч, эдийн засаг маш хүнд байдалд оров. Бонд босгоё  гээд ч чадахааргүй нөхцөлд орж байна. Хулан наадахад хулганууд сүйддэг гэдэг үг эрхгүй санаанд орно. Харин эсрэгээрээ томчууд нь өөртөө маш давуу байдал олж авав. АНУ нөхцөл байдлыг хамгийн их хурцатгаж, гал дээр тос нэмж байсныг бүгд мэднэ. Ингэснээрээ тэд нутгийнхаа компаниудын Европт оруулсан асар их хэмжээний хөрөнгийг эргүүлэн татаж чадлаа. АНУ-ын мөнгөний бодлого угаас “Дэлхийн улс орнууд тогтворгүй, мөнгөн тэмдэгт нь найдваргүй байх ёстой” гэсэн бодлого дээр суурилдаг тул иймэрхүү ажиллагааг байнга хийж байдаг. ОХУ угаас Украиныг эзлэх төлөвлөгөө байхгүй тул байдал намжсан. Хаа очиж Европын холбоо, Э.Макрон асуудлыг эерүүлэхэд хүчин чармайлт гаргалаа. Ингээд байдал намжсан ч зөрчилдөөний үндсэн шалтгаан арилаагүй тул дараагийн алхмуудаа хийж, тэр нь дараа, дараагийн асуудлыг үүсгэх нь тодорхой болоод байна.

Шинэ “Жийрэг” бүс

Украинтай холбоотой хэрэг явдлаас үүдээд ОХУ УАЦЭ-ээс тусгаарлах “жийрэг бүс” байгуулах ажлаа шуурхайлсан. Баруун хойд талд Беларусь энэ үүргийг гүйцэтгэж байгаа бол баруун хойд этгээдэд Донецк, Луганскийг жийрэг бүс болгохоор тооцож буй бололтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн газрын зураг дээр хоёрын зэрэг тоглоомын улс шинээр мэндлэх нөхцөл бүрдэж байх шиг байна. Өмнөтгөлд өгүүлсэнчлэн, ОХУ Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Украин улс 1.4 мянган км2 нутаг дэвсгэр, 3.6 сая хүнээсээ сална (Эдгээр иргэдийн 860 000 гаруй нь аль хэдийнэ ОХУ-ын иргэний паспорт авчихсан байгаа). Эргэн сануулахад, ОХУ Крымийг өөртөө нэгтгэх үед Донецк, Луганск мужид мөн эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж, Киевээс салан тусгаарлах зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн байдаг. Энэ үеэр буюу 2015 онд Минскийн нэгдүгээр гэрээ, арай хожуу хоёрдугаар гэрээ байгуулагдсан. Гэрээ биелэгдсэнээр гал зогсоож энх тайвныг тогтоох ба газар нутгийн байдал тухайн үеийнхээрээ үлдэх учиртай. Ерөөсөө жишиг нь тэр бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайн ЗХУ-ын талд эргэсний дараа Германы дээд тушаалын офицерууд А.Гитлерийн амь насанд халдаж байсан нь хамаг бурууг түүн рүү чихээд дайныг нэн даруй зогсоож, Польш зэрэг эзэлсэн орнуудаа авч үлдэх зорилготой байсан юм. Одоо Украины нөхцөл байдал яг ийм болоод байна. Гэрээг дагаж мөрдвөл хоёр муж, 40 орчим мянган км2 газар нутаг, 3.6 сая хүн амаа алдана. Авч үлдэнэ гээд дайтвал ОХУ татагдан орж, ёстой Европыг хамарсан дайн дэгдэх нөхцөл үүсэх учир Европын холбоо зөвшөөрөхгүй нь лавтай. Хоёр мужийг нь тусгаар улс хэмээн зөвшөөрөх баримт бичиг В.Путинд очсоныг мэдсэний дараа украинчууд хоёр хуваагдаж талцаад байна. Үндсэрхэг үзэлтнүүд нь Минскийн гэрээг хэрэгжүүлэх албагүй, Донбассын статус өөрчлөгдвөл угаас гэрээг хэрэгжүүлэх албагүй болно гэх мэтийн гаргалгаа хийж байна. НҮБ, АНУ зэрэг дэмжигчидтэйгээ нийлээд газар нутгаа заавал буцааж авах ёстой гэсэн байр суурь олон нийтийн сүлжээнд дэмжлэгтэй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хэд хоногийн өмнө “Орос Украин руу дайрсан ч бид цэргээ оруулахгүй. Украинд хангалттай зэр зэвсэг өгсөн” гээд хэлчихсэн. Харин ядарч зүдэрсэн иргэд хуучин цагаа санагалзаж, шинэчлэгчдийг буруушааж байгаа юм. Нийгмийн энэ хэсэг бүлэг бол Виктор Януковичийг түлхэж унагаагүй бол өдийд улс орон тайван амгалан, эдийн засгийн түвшинээ хадгалаад байж болох байсан. А.Лукашенко шиг ОХУ-тай нэгдэхгүй, харин ч зайгаа бариад байх бололцоо бүрэн байсан гэж халаглацгааж байгаа юм.  

Донецк, Луганскийг алдсанаар Украин юугаар хохирох вэ

Газар нутаг, хүн амын тоог дээр дурдсан. Түүнээс гадна эдийн засгийн хувьд маш том алдагдал хүлээнэ. ЗХУ-ын үеэс алдаршсан ашигт малтмалын арвин баялаг ордууд бүхий сав газар Донецкийн нутагт оршдог. Донбасс гэж товчилдог эдгээр бүлэг ордууд Монголынхоор бол Оюутолгой, Тавантолгой гэж хэлж болно. Тус мужийн нутагт 146 уурхай байгаа бөгөөд тэдний 118-ыг нь Украин улсын үед огт ашиглаагүй гэх бөгөөд хэрвээ Донецк тусгаар тогтнолоо зарлавал Киев нүүрсний бараг бүх нөөцөө алдана. Мөн мужийн нутагт металлург, уулын баяжуулах, химийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 үйлдвэр ажилладаг  Дээд Рад хуралдаад хоёр мужийн асуудлаарх гомдлыг НҮБ, Еврокомисс, Европарламент, Европын зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Умард Атлантын цэргийн эвсэл гээд өөрсдийг нь өмгөөлж хамгаалчихаар санагдсан бүх бүтэц рүү явуулаад байгаа. Ерөнхийлөгч В.Зеленскийн ажлын алба ч зүгээр суухгүй байгаа боловч яаж ч чадахгүй байна. Яахаа мэдэхээ болиод хүмүүс 2015 онд Минскийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан хүн болох Ерөнхийлөгч асан Петр Порошенко руу нэг дайрч үзсэн ч “Тэр үед илүү том газар нутгаа алдахгүйн тулд гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй байсан” гээд чимээгүй болгосон. П.Порошенко 2019 онд өгсөн ярилцлагадаа 2015 онд гарын үсэг зурсан гэрээгээ “Бичсэн цаасныхаа үнэд ч хүрэхгүй эд” гэж хэлж байсан удаатай юм. Ер нь ч энэ Минскийн гэрээ эхнээсээ хэрэгжилт тал дээрээ сул байсныг хэлэх хэрэгтэй. Украины тал овоохон хэмжээний газар нутаг чөлөөлмөгцөө “Гэрээгээ биелүүлээч” гэж хашхирдаг, салан тусгаарлагчид эргүүлээд авахаар “Оросууд туслаад байна ш дээ” гэдэг ийм л байдалтай явж ирсэн. Энд ойлголтын зөрүү, өөр, өөрийнхөөрөө тайлбарладаг заалтууд бий гэдэг ч үнэн. Украин улс энэ зөрүүг залруулах, илүү тодорхой, ашигтай нөхцөлтэй шинэ гэрээ боловсруулахаар талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах сонирхолтой ч нөгөөдүүл нь хүслээр нь хөдөлж өгөхгүй байгаа учир гайхшаа барж сууна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

  1. Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

    0 0 Хариу бичих
  2. Манай ЗГ чинь шуух цагдаагийн ажлыг хийгээд байгаам шиг харагдаж бна эсвэл Улс дотор бас нэг улс бий болсон ч юм шиг ойлгохгуйм уул нь зулгай дээрмийн асуудлыг хуулийн байгууллага цагдаа л тогтоодог хумуус одоо бур хулгайчаа бариач гэж ЗГ т хандаж хэлдэг болж бгмуу ойлгохгуйм

    1 0 Хариу бичих
  3. Тив алгасаж байхаар хажуу дахь хөрштэйгээ л эвтэй байх нь дээр дээ. Айлаар бодсон ч

    2 0 Хариу бичих
  4. Жо Байдены хүү украйнд яасан гэлээ хэл ам гараад л бсан Трамп юу гээд блаа

    1 0 Хариу бичих
  5. Бүх холион бантанг АНУ хутгасан юм. 2013-2014 оны Майдан хэмээх төрийн эргэлтийн үеэр АНУ-ын Төрийн Нарийн Бичигийн туслах Виктория Нуланд Киевийн жагсагчдад печенье тарааж өгөөд явж байсым. Энэ холион бантангийн үр дүнд Украин улсад дайн дэгдэж, Крым, Донбассаа алдав.

    1 0 Хариу бичих
  6. Ийгл хэнийх болох, хэнийг дагаж дугарахыг Монголчууд мэддэг болсон доо

    4 1 Хариу бичих
  7. Энэ Eagle хэнийх билээ?

    0 0 Хариу бичих
    • Ийгл Оросын элчин сайдын яамных байж магад

      0 0
  8. Сайн бичиж

    0 1 Хариу бичих
  9. Эх Орончид нь улсаа сүйрүүлэв

    1 0 Хариу бичих
  10. Нөгөө жагсаал эхлэхээс өмнө АНУ, ОХУ хоёр талаас 3 тэрбум доллар би өгье, бие өгье гээд үнэд орж байсан. Уул нь Гүржийн жишээ шинээрээ байсан. Украйны жагсагчид удирдлага аа дагсан бол бүтэн хэвээрээ хаяадаа ОХУ-ын кратыг хаадаг хэвээрээ, лаг байх боломж хэвээрээ байсан одоо ч хөөрхий утга аа алдлаа. Поп нөхдүүд улсаа яаж самарсаныг харлаа.

    4 0 Хариу бичих
  11. энэ асуудлыг манай элбэгээ сү батболд 2 л хийх ажилгүй уйдсандаа бий болгоод бгаа юм.. тэр 2 т дэлхийгээр тоглох сонирхол бна даа тээ

    3 0 Хариу бичих
  12. Монголын жагсагчдын балаг ирэх вий дээ

    2 0 Хариу бичих
  13. Украйнчуудад хандаж хэлэхэд хохино гэж хэлий даа. Их олон тийшээ үсчихээр ийм юм болж байгаа юм. Үхсэн баасны чинь НАТО-д элсэх. Үлгэрт итгэдэг эргүү шингэнүүд үү. Одоо яая гэхэв дэ. Хэн хожив харж байна уу. АНУ европоос баахан хөрөнгө оруулалт татлаа, орос газар нутагаа тэллээ, хятад баахан экспорт хийж амжлаа, герман том хэмжээний нэр хүнд оллоо. Энэтхэг сайхан цэвэр ариунаараа үлдээ. Ийм л тоглоом боллоо. Одоо украйнчуудын үгийг хэн ч сонсохгүй, дээрээс нь газар нутагаа алдаад бас баахан зэвсэгийн төлбөрт унаад нөгөө ёстой уйланхай дээрээ улцгар боллоо доо хооохо хоо. Үнэн үг хэлсэн: Их Сүнс.

    16 1 Хариу бичих
    • Ер нь айж бна дайн гарч болзошгүй ёстой хэцүүхэн юм болж бна даа.

      0 0
  14. Монголчууд хужааг дайлаар мордоход болно.

    0 4 Хариу бичих
  15. Хахолууд угаасаа урвагчид биз дээ дайн болвол АНУ д ашигтай

    5 1 Хариу бичих
  16. Тэнэг львовын лоаларууд болж байгаа юм

    1 0 Хариу бичих
  17. шатрын нүүдэл шиг их адармаатай асуудлууд ар араасаа хөвөрнө,сүүлдээ шатарчид бие биерүүгээ хөлөгнүүдээ шидэлцэхвий

    0 0 Хариу бичих
  18. Тувааг өөрийн болгосон жишээ давтагдаж байх шив дээ.Их орос ч зуудаг нохой шүү дээ..

    11 6 Хариу бичих
    • Яс хаясаар л бна уу . Ийм л урвагчид улс орныг Украйн шиг сүйдэлж бгаа юмш дээ

      8 4
  19. 2014 ОНД БАРУУН УКРАИНААС ГАРАЛТАЙ ХЭТ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНҮҮД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ, УЛМААР ЗҮҮН УКРАИНЧУУДЫН ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН. ОХУ Ч ҮҮНИЙГ ЧОНО БОРООНООР МЭТ АШИГЛАЖ КРЫМИЙГ САЛГАЖ АВСАН НЬ НЭГ ТАЛААРАА ХОЖООТОЙ, НӨГӨӨ ТАЛААРАА ХОЁР УЛСЫН ХООРОНД ТОМООХОН ЦАВ СУУЛГАСАН. ДОНЕЦК, ЛУГАНСКИЙН НӨХӨД ОРОС ӨӨРСДИЙГ НЬ КРЫМ ШИГ АВНА ГЭЖ ГОРЬДООД НИЙСЛЭЛ КИЕВТ ТӨРИЙН ЭРХ БУЛААЖ АВСАН ХҮМҮҮСТ ИЛТЭД ДУРГҮЙГЭЭ ИЛЭРХИЙЛСНЭЭР ӨНӨӨГИЙН ИРГЭНИЙ ДАЙН ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. UKRAINE IS A FAILED STATE!

    8 1 Хариу бичих
  20. Сэтгүүлчээ хамаагүй юм бичиж байж ажилгүй болов оо.Эзэд чинь ууртай б.гаа шүү

    3 2 Хариу бичих
  21. Анхнаасаа АНУ европын холбоог хутгалдуулах хэрэггүй байсан юмаа тэгсэн бол өдийд газар нутгаа алдах хэмжээнд очихгүйл байсан байх

    9 1 Хариу бичих
  22. Монгол улсын засгийн газар төр ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга нь Нэг сургууль цэцэрлэг н багш халж сольж чадахгүй айдаг Улайм цайм гэрчтэй баримттай хулгай дээрэм тонуул луйвар хийсэн байхад шоронд хийж чадахгүй Хятад улсын иргэн иргэний паспорт монгол улсын газар орд оос хэдэн мянган га га аар нь өөрийн болгож байхад таг дүлий ийм л ядуу дорой улс дааа

    6 0 Хариу бичих
  23. аймаар гарчиг байна шүү

    2 0 Хариу бичих
  24. Энэ асуудалд АНУ оролцох хэрэггүй АНУ ын хэрэг юу байна Энд дайн болбол жирийн ардууд л хохирно

    3 1 Хариу бичих
  25. Орос оростойгоо нэгдлээ. Асуудал байгаа юм уу.

    7 5 Хариу бичих
  26. Yanztai analiz hiisen baina. Nice

    10 1 Хариу бичих
  27. Ehleed tusgaar uls bolgoj tusgaar togtnoliig ni huleen zuvshuurnu daraa ni uurtuu negtgene yag l Tuvag yaj Mongoloos bulaaj avsan ter zarchimaar… Tuvachuud odoo boltol Orosiin hariand orsondoo haramsdag…. Tuva ashigt maltmaliin nuuts ihtei.

    10 5 Хариу бичих