Геополитикийн домог туульсаа орхицгооё

Украйн, Орос гээд бүгд ярьж байна, үнэн худал бүү мэд. Гэхдээ заавал геополитик мэдэх албагүй зүгээр л эрүүл ухаан, энгийн логикоор ойлгож болох хэдэн зүйл бий шүү. Юуны өмнө юу хийсвэр, юу бодитой гэдгээ ялгаж харах. Оросыг өмөөрч буй хүмүүсийн ихэнх нь дэлхийг Total War, Red Alert-2 ч юмуу нэг тийм PC -ний стратегийн тоглоом шиг төсөөлөөд байх шиг. Тэнд ч Америк ялсан, энд ч НАТО өдсөн, энд ч хил дагуу пуужин танк бөөгнүүлсэн нтр гээд, хэдэн улс хэдэн бүлэглэл хоорондоо үзэлцээд, хэн нь ялахаа үзэж буй PC тоглоом шиг. Орос гэдэг аугаа хүчин долларын хүлээсээр дэлхийг захирсан Барууны неоколончлогч нарын эсрэг ганцаараа сөрж буй л гэнэ. Яахав, мэдээж их гүрнүүдийн өрсөлдөөн байдаг л биз, гэхдээ тийм үлгэр домог туульс бол 21-р зуунд байхгүй ээ. “Барууныг сөрөгч аугаа Орос” гэдэг бол хийсвэр ойлголт, харин орос хүний амь нас бол бодит зүйл. Жишээ нь Украйнчууд амь амьдрал, зам дэд бүтэц, аюулгүй байдлаа хамгаалж хавьгүй бодитой зүйлийн төлөө тулалдаж байна. Харин оросууд “НАТО-гийн аюул”, “Эх орны стратеги” г.м. бодитой бус, хийсвэр зүйлийн төлөө, явж явж Путины дэглэмийн төлөө л тулалдаж байна. Оросуудын айлгаад байгаа НАТО нь явж явж нэг ТББ юм, хүсвэл Орос өөрөө элссэн ч болно. НАТО яаж орос орны хөгжил дэвшилд яаж саад болсон бэ? Яг өнөөдрийн байдлаар Путин өөрөө Орос хүмүүст, Украйн хүмүүст НАТО-оос илүү аюул учруулж, оросууд нь өөрсдөө дургүй байхад манай мояа, соц гарууд л элдэв геополитикийн домог туульсынхаа хүрээнд оросыг шүтэж, барууныг зүхсээр. Хийсвэр домгоо орхиод, бодит зүйлсийг илүүд үзэх нь 21-р зууны хандлага юм, дэлхий даяараа үүнийг ойлгочихсон Оросын эсрэг зогсоод байгаагаас биш хэн нэг барууны неоколончлогч дарлаад, өрсөлдөөд, хүчээ үзээд байгаа юм биш. Манай улс төрч нар өөрөө шал тэнэг үг хэлчихээд, хүмүүс муулангуут “асар том хүч зориуд захиалгаар муулж байна” гэж сүржигнэдэг шиг л юмуу даа.

Хүмүүс бурханд өргөл барьдаг ч үнэндээ хамба лам авдаг, цэргүүд эх орны төлөө байлддаг ч үнэндээ нэг дарангуйлагчийн төрийн аппаратыг хамгаалсан төдий байж таардаг. Авлигажсан улс оронд бол түшмэлүүдийн нь бахархаж омогших төрт ёс, эх оронч үзлийн цаана зүгээр л төрийн аппарат, авлигын системээ хамгаалсан өчүүхэн амбиц л нуугдаж байдаг юм шүү. Казахстаны төр, улс орон гаднаас харахад хэчнээн баялаг сайхан, хүчирхэг. Гэлээ гээд иргэд нь орхигдсон учир сая тэсэрсэн. Орчин үед хүний амь нас, ахуй амьдралаас илүү үнэтэй хийсвэр үзэл гэж байх жамгүй.

Red Alert тоглоомд л олон танк, цэрэг цуглуулаад, алтны машинуудаа хамгаалсан нэгнээ “хүчирхэг” гэж ярьж болно. Харин бодит амьдралд улс орны хүчирхэг эсэхийг төрийн тэргүүнийх нь хэр “күүл” харагдахаас биш, хэр мундаг геополитикийн домог туульс дэлгэж тавьж байгаагаар нь биш, ерөөсөө л ард иргэд нь яаж амьдарч байгаагаар л дүгнэнэ. Жишээ нь хойд солонгосын Ким Жон Уныг танихгүй хүн дэлхийд үгүй, тэр аугаа стратегич. Эсрэгээрээ өмнөд солонгосын ерөнхийлөгч хэн ч юм бүү мэд. Путин хувь улс төрчийн хувьд маш күүл, хажууд нь Жое Байдэн зөнөг өвгөн. Гэхдээ чи америкт амьдрах уу, орост амьдрах уу гэвэл америкаа л сонгоно. Төр бол мэнэжмэнт хийдэг инстүүц болохоос өнгөрсөн зуунууд шиг тахин шүтдэг, даган намирдаг тийм юм байхаа больсон. Энд тэндээс уншсан геополитикийн домог туульсаа орхиод, бодит амьдрал, хувь хүнээ ярих нь 21-р зууны хандлага шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Сайн найз бхад найз чинь чиний хашааны үүдний газрыг эзэмшихээр авч намтар ч байв найзлалт дууслаа хэрүүл зодоон болов хашааны үүдний газарыг хэн эзэмших вэ бид хятадтай олон зуун жилд хир харилцаатай байв өнөөдөр сайн найз маргааш ямар түвшинд очих вэ америк диваажин гэнэ маргааш юу болох вэ америк хүний хувьд монгол хүн яг юу вэ

    0 0 Хариу бичих
  2. Ali taliih n ch zuv, buruu baigaa n hamaagui. Bidend ali neg taliig n dagah songolt baina gedeg chine chuhal. Delhii deer dan canc USA esvel Oros baisan bol bidend songoltgui, helsen yarisan bugdiig n huleen zuvshuurhuus uur arga uldehgui bailaa. Densiig tencuuleh zuil baigaad n ih yum gej bodoj yavdag.

    0 0 Хариу бичих
  3. RA2 oor neg uzchih uu?

    0 0 Хариу бичих
  4. Эрхүүгээс хойш Тайшет хавицаа очоод оросуудын дунд 7 хонодоо...ямар тамын оронд амьдарцгааж байгааг мэдэрнэ дээ...битүү ядуурал ажилгүйдэл хар тамхи архидалт ДОХ сүрьеэ --оросуудын яриагаар ийм нөхцөл байдалд 50 сая гаруй хүн модон жорлонтой хаягдсан гэнэ..гэтэл ийм байхад босоо украинчуудыг нам дарж оросуудаа чөлөөлөх дайнд мордсондооо

    1 1 Хариу бичих
  5. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
    • Афганистайнаас худалдаж ав.Тэнд бөөр үсрээд л 1500-2000 доллар. Бөөрөө зөархыг хүсэгчид маш олон

      1 0
  6. yag unen.

    1 0 Хариу бичих
  7. Mash zuv bichsen bn. Ene door bichsen hooson tarhitai gavliin yasnuud naad hoosnooroo duus. Odoo heniich tald orson yalgaagui. Bid uursdiiguu bodoh heregtei. Getel bidnii baigaa baidal iim baihad yuun ter geo politic. Hamar doorhi nusaa archij chadahgui baij.

    2 1 Хариу бичих
  8. ЭЭ МОНГОЛ ХҮНЭЭ ЧИ ОРОСД АМЬДРАХУУ АМЕРИКД АМЬДРАХУУ ГЭВЭЛ ЯМАРЧ КОМНИСТ МОНГОЛ АМЕРИКИЙГ СОНГОНО ККК ЧААВААС ДАА ТЭГЭЭД ОРОС АХ АХ ГЭЭД ГӨЛӨГНӨӨД АЙН ХУУРАМЧ МАЛУУД

    1 0 Хариу бичих
  9. Баярлалаа. Оросын дайн өдөөж байгаа үйлдлийг үнэн мөнөөр нь бичжээ, манайд олон хүн буруу ойлголттой, мөн рубль авч бичдэг троллууд байна.

    4 1 Хариу бичих
  10. Эргүү бдда сүүлрүүгээ захиалгын нийтлэгч болсон. Чи илүү

    1 4 Хариу бичих
    • Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй. гэж Чи яг чин үнэнээсээ хайриулчих. Оросд очиж ажил хийх үү эсвэл Солонгост ажил хийхүү ?

      1 0