Ким Кардашиан ганц бие эмэгтэй боллоо

Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан найман жилийн гэрлэлтээ албан ёсоор дуусгавар болгож, ганц бие эмэгтэй болсон байна. Гэр бүл цуцлуулах тухай шүүх хурлаар Кардашианы нэрнээс “Уэст” гэсэн овгийг албан ёсоор арилгажээ. Шүүх хурлын сонсгол цахимаар явагдсан бөгөөд 41 настай Кардашиан оролцсон ч 44 настай түүний экс нөхөр Канье Уэст оролцоогүй байна. Кардашиан өнгөрсөн оны 12 дугаар сард ганц бие эмэгтэй болох хүсэлтээ шүүхэд тавьсан юм.

Реппер Канье болон Кардашиан нар 2012 оноос болзож, 2014 онд гэр бүл болж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон ч 2020 оноос эхлэн харилцаа нь сүйрсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан. Улмаар 2021 оны хоёрдугаар сард Кардашиан Канье Уэстээс салах хүсэлтээ шүүхэд мэдүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Соёмбон толгойт Солонгон аашт шиг

    0 1 Хариу бичих
  2. ямар балиар хүүхэнбэ

    0 6 Хариу бичих