Украинд төрсөн тэрбумтан учир битүүлгээр нас баржээ

Английн Суррей хотод амьдарч байсан Украинд төрсөн тэрбумтан Михаил Уотфорд учир битүүлэг шалтгаанаар нас барсан байдалтай олдсоныг цагдаа нар мэдээлжээ. Цагдаагийн газарт даваа гарагийн үд дундад эрэгтэй хүний цогцос олдсон тухай дуудлага ирсэн байна.

66 настай Михаил Уотфордыг амьсгал хураасан байдалтай гэрээс нь олсон боловч одоогоор ямар нэг гадны нөлөөтэй гэсэн сэжүүр гараагүй гэж цагдаагийн газраас мэдэгджээ. ОХУ Украины нутагт цэргийн ажиллагаа явуулснаас хойш Владимир Путины ойрын хүрээлэлд байж болзошгүй чинээлэг тэрбумтнуудтай холбоотой мэдээлэл хэвлэлийнхний анхааралд өртөх болсон.

Уотфорд нь 1955 онд Украинд төрсөн бөгөөд Михаил Толстошея гэдэг нэртэй байжээ. Лондонд амьдрахаар нүүж ирснийхээ дараа нэрээ сольсон байна. Тэрээр ЗХУ-ын бүрэлдэхүүн задарсны дараа газрын тос болон хийн салбарт нилээдгүй хөлжсөн бизнес эрхлэгч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Чи яасан их мэдэгч вэ. Ккк...

    0 0 Хариу бичих
  2. Путин ах ЗХУ-н КГБ-п ажиллаж байхдаа дайснуудаа хорпуулж алах тасагт маш сайн ажиллаж байсан даа

    1 1 Хариу бичих
    • Хамт байсан гэл үү

      1 0