Альберто Фужиморид өршөөл үзүүлнэ

Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужиморид Үндсэн хуулийн шүүх өршөөл үзүүлж, суллахаар болжээ. Фужимори нь хүний эрх зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн тул 2032 он болтол хоригдох ял сонсоод байсан юм. Түүнийг өршөөхөөр Үндсэн хуулийн шүүх зөвшөөрсөн ч хорих газраас хэзээ явах нь тодорхойгүй байна.

83 настай экс Ерөнхийлөгчид 2017 онд зул сарын баярын өмнөх өдөр өршөөл үзүүлэхээр болсон ч Үндсэн хуулийн шүүхийн шүүн таслах газар өршөөлийг хүчингүйд тооцжээ. Энэ явдлаас хойш дээд шүүхийн шүүгч нар солигдож, дөрвөн шүүгч өршөөлийг дахин сэргээхийг дэмжсэн бол гурван шүүгч татгалзсан байна.

Фужиморид өршөөл үзүүлэх шийдвэрийг Перу улсын өнөөгийн Ерөнхийлөгч Педро Кастилло бухимдан хүлээж авчээ. Кастилло нь Фужиморигийн улс төрийн өрсөлдөгч бөгөөд олон улсын шүүхэд хандан экс Ерөнхийлөгчид ялыг нь гүйцэд эдлүүлэхийг уриалсан байна.

 

Эх сурвалж: Al Jazeera

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Фухимори руу Фужимори биш. Наадах чинь япон гаралтай Пэругийн экс-Ерөнхийлөгч. Манайхаар бол Намбарын Энхбаяр гэсэн үг. Испани хэлээр ФуХимори гэж дуудна. Аль амбасын үеийн ерөнхийлөгч дөө, одоо хүртэл байгаам байна, бүр шоронд байгаам байна шүү дээ.

    0 0 Хариу бичих